|
нар хамтран өмнөд болон зүүн
өмнөд Азийн хэмжээний хөтөлбөрийг 2004-оос 2007 он хүртэл амжилттай хэрэгжүүлсэн
бөгөөд үүний дараагийн шатыг 2007-2010 онд тус бүс нутгийн компьютержсэн хэл
шинжлэлийн чадавхийг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.
ПАН Нутагшуулалт
төслийн I Шат нь Ази тивийн
долоон улс оронд хэлний стандарт болон технологийг хөгжүүлэхэд чиглэгдэж байлаа. Уг төсөлд
Афганистан, Бангладеш, Бутан, Камбож, Лаос, Непал, Шриланк зэрэг улсууд багтсан
байсан.
Төслийн I Шатны төгсгөлд эдгээр улсад судалгааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг
амжилттай гүйцэтгэж, бүс нутгийн хэлний технологи болон үүнд зохицсон
программуудыг хөгжүүлсэн.Зарим үр дүнгээс дурьдвал: Дзонгха болон Балба хэл дээр
Линукс үйлдлийн системийн тархацын хөгжүүлэлт, Синхала, Бангла болон Лаос хэлэнд
зориулан скайнердсан баримтын зургийг тест файл руу хөрвүүлэдэг, хэвлэсэн
текстийг уншихийн тулд хүний чадварыг дууриан ажиллах зорилго бүхий Гэрлээр
Тэмдэгт Таних Систем, мөн түүнчлэн Бангла, Дзонгха, Кхмер, Балба болон Лаос
хэлний Зөв Бичих Дүрэм Шалгах Программ, Синхала хэлэнд зориулан Текстийг Ярианд
Хувиргах Систем, Компьютерийн Гар болон Үсгийн Дараалалын Стандарт болон үсгийн
фонт хөгжүүлэлт зэргийг амжилттай хийж гүйцэтгээд байна. Программ хангамжийн бүх
жагсаалт болон судалгаатай холбогдолтой үр дүнг Бүтээгдэхүүн хэсэгт (Outputs
link) байрлуулсан болно.
Түүнчлэн энэ төслийн хүрээнд бүх хамтран ажиллаж буй улс орнууддаа
үндэсний хийгээд орон нутгийн, урт болон богино хугацааны
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хэлний технологийг хөгжүүлэх, чадавхийг
нь дээшлүүлэх өргөн цар хүрээтэй сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Хэл шинжлэл, стандартуудын хөгжүүлэлт, нээлттэй програм хангамж
нутагшуулалт, хэл, яриа боловсруулалт , бичиг, үсэг боловсруулалт
болон компьютержсэн хэл шинжлэл зэргийг уг сургалтаар
явуулсан.Явуулсан сургалтын талаархи мэдээлэл, хөтөлбөр болон
материал зэргийг төслийн вэб сайтад (Үйл ажиллагаа Хэсэгт)
байрлуулсан болно.Мөнхүү төслийн эхний шатанд компьютержсэн хэл
шинжлэлийн талаархи мэдлэг чадвараа хуваалцах зорилго бүхий Азийн
судлаачдын сүлжээг бий болгосон юм. Судалгааны илтгэлүүдийг олон
нийтэд таниулах, мөн зөвлөмжүүд, үр дүн, үр өгөөжтэй боловсруулалтыг
баримтжуулах зэргийг тогтмол хийж гүйцэтгэж байлаа.
Бүс нутгийн хэлний агуулгыг боловсруулан, нэгэнтээ нутагшуулсан
харилцаа холбооны технологийг ашиглаж, хэрэглэгчдийг нэгдсэн тоон
бичиг үсгийн системтэй болгох асуудлууд ПАН Нутагшуулалт төслийн II
шатанд судлана. Уг төслийн дагуу цаашид сонгосон хэлэндээ тухайн
хэлнийхээ технологийг улам боловсруулан хөгжүүлсээр байх болно.
Төслийн хоёр дугаар шатны
ерөнхий
зорилгууд
нь:
1.
бүс нутгийн хэлний агуулга, компьютержсэн хэл шинжлэлийг
хэрэглэснээр тоон бичгийг хөгжүүлэх үр дүнтэй аргуудыг судлан
тогтоох
2. Азийн хэлний технологийн хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэх арга
замын хувьд бүс нутгийн компьютержсэн хэл шинжлэлийн судалгаа
шинжилгээнд хувь нэмрээ оруулах тогтвортой хүний нөөцийн чадавхийг
хөгжүүлэх
3. Хөгжилийн бодлого болон бүс нутгийн хэлийг тооцоолол хийх,
агуулалт боловсруулалтыг сайжруулах
4. Хөдөө орон нутгийн харилцаа холбоонд бүс нутгийн хэлний
технологийг ашиглах талаар олон талын судалгаа шинжилгээний үр дүнг
үнэлж үүн дээрээ үндэслэн уялдаа холбоотой арга хэрэгсэлийг судлан,
хөгжүүлэх
ЭКОҮШУИС болонУХСШТ ны судлаачид энэ төслийг удирдан явуулах болно
МХТ-ын судлаачид, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс, хэл судлаачид,
бодлого гаргагчид болон их дээд сургуулиуд, хувийн салбарт ч УХСШТ
нь үйл ажиллагааг зохион явуулах болно. Афганистан(Пашто),
Бангладеш(Бангла), Бутан(Дзонгха), Камбож(Кхмер), Хятад(Төвд),
Лаос(Лао), Монгол(Монгол), Непал(Непали), Пакистан(Урду),
Шриланк(Синхала, Тамил) зэрэг улсууд(хэлүүд) төслийн хоёр дугаар
шатанд багтжээ.
II Шатны зорилго нь нэгдүгээр шатанд
хөгжүүлж байсан нутагшуулсан технологийг ашиглан хамтран ажиллаж
байгаа улс орны хэрэглэгчидэд сургалт явуулах, төслөөс гарсан үр
дүнг тухайн орны нийгэм эдийн засагт зориулах болно. Орон нутгийн
хүн ам, оюутан, лам, төсвийн байгуулга, хувийн салбарынхан гэх мэт
хэрэглэгчидын янз бүрийн бүлэгт бүс нутгийн хэлний агуулгыг
ойлгомжтой байдлаар хүргэх, таниулах зорилгоор үр дүнтэй аргуудыг
мөн судлах болно. Бичиг баримт боловсруулах, э-мэйл ашиглах,
интернетэд холбогдох, хэлний агуулгыг олон нийтэд таниулах зэргийг
вэб сайтаар дамжуулан сургалтанд хамрагдаж байгаа хүмүүст хүргэх юм.
Сургалтын материалууд нь төсөлд хамрагдаж байгаа улс орнуудын хэлийг
хөгжүүлэх зорилготой.
Мөн түүнчлэн ПАН Нутагшуулалт II Шат төсөлд хамрагдаж байгаа бүх
хэлний ирээдүйн чиг хандлагын талаархи хурал цуглаан, бүтээл
туурвилал зэрэг олон талын арга хэмжээнд анхаарлаа хандуулах болно.
Өөр бусад улс орон, бүс нутаг, өөр хэлэнд уг хэлний агуулгынхан
хэрэгцээ шаардлага болон хэрэглэгчдийн бүлгүүдийн адил төстэй
шинжийг танихын тулд зүй зохистой загварыг олж тогтоох явдал. Бүс
нутгийн хэлний агуулгыг онлайн хэлбэрээр гаргахын тулд одоогийн
стандартуудын үр ашгийг судлаж байгаа. Мөн төслийн хүрээнд хэлний
нөөц, утга агуулгыг суртчилан таниулаж, хөгжлийн үр дүнтэй арга
замыг судалгааны илтгэлдээ гаргаж байх болно.
II шатанд тухайн хэлэнд зориулсан илүү боловсронгуй хэрэглээний
программуудыг улам цааш нь хөгжүүлэх, орчин үеийн хөдөлгөөнт
платформын нутагшуулалтыг судлан шинжлэх зорилготой. Бүс нутгийн
хэлний технологийг хөгжүүлэх зорилгоор хэлний стандартууд, хэрэгсэл,
бүтэцийг цааш нь боловсронгуй болгох үр дүнтэй аргуудыг судалсаар
байх болно. Яриаг таних систем, Текстийг яриа руу хувиргах систем,
Нээлттэй оффисын нутагшуулалт, Хөдөлгөөнт Программууд, Линукс
үйлдлийн системийн тархалтыг дэлгэрүүлэх, мөн тагед корпус, паралель
корпус, Лексика, үг бүлэглэлт, үг зүйн анализ, өгүүлбэр зүйн
анализын гэх мэт хэл боловсруулах программуудыг хийж гүйцэтгэсэн.
Эдгээр програмуудыг хамтран ажиллаж улс орнуудын хэл дээр давхар
ажиллах боломжтой болгохоор ажиллаж байгаа.
Хэлний технологи, агуулга, сургалт болон үр дүнтэй техникүүдийг
дэмжих, хөгжүүлэх бодлогод ч анхаарлаа хандуулах болно. Бүс нутгийг
хамарсан энэхүү санаачлагаас англи хэлээр ярьдаггүй тоон
хуваагдалтад орсон тус бүсийн оршин суугчидад ашиг тустай байх нь
дамжгүй юм.
|